Бүгдийг хамарсан олон сэдвээр | |
Компьютерийн үүсэл, хөгжилКомпьютерийн үүсэл хөгжил Электрон тооцоолон бодох машиныг бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үейин комьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ. Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн аргагүй дэвшилттэй байлаа. Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үейин томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг. Компьютерийн хөгжлийн үеүүд 1954 оноос хойш 20-оод жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг үеүдэд хуваан ангиллаа. Эдгээр үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг агуулсан болно. Эхний үе (1942-1959) Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдьвартай элщектрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв. Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болжээ (Зур-B13) Программчлал нь машин хэл дээр хийгддэг байв. 2 дахь үе (1959-1965) 3 дахь үе (1965-1970) 4 дэх үе (1970-) 5 дахь үе (?) Компьютерийн түүхээс Джон Напьерын шоо.1617 Шотландын математикч Джон Напьер(1555-1617) логарифмын зохиосноор алдартай болсон юм.Амьдралын эцэстээ Напьер зааны ясаар тооцолох төхөөрөмж зохиож,түүнийг хүмүүс Напьерын шоо гэж нэрлэв.Энэ шоогоор үржүүлэх ба хуваах үйлдлүүдийг хялбар хийх боломж өгсөн Эхний механик тооцолох төхөөрөмж(калькулятор)1623 Эхний автомат калькулятор.1642 Блейз Паскаль(1623-1662)Паскалин нэртэй эхний автомат тооцолох машин бүтээж,энэ машин нь ганцхан нэмэх хасах үйлдлүүдийг хурдан хийж чаддаг байв. Эхний өргөн хэрэглэний калькулятор.1673 Готтфрид фон Лейбниц(1646-1716)Паскалийн машины үндсэндээр өөрийн Лейбницийн Дугуй гэсэн эхний математикийн өргөн хэрэглээний тооцолох калькулятор хийв. Эхний логикийн машин.1777 Чарльз Махон(1753-1816)эхний логикийн үзүүлэгч машин зохиож,тэр машинаар хялбар тоон ба логик бодлого бодож үзүүлж байв.Энэ машин нь комьютерийн шийдвэр гаргах ба логикийн чадварыг үзүүлсэн үндэслэгч гэж үздэг. Эхний өргөн үйлдвэрлэгдсэн механик калькулятор.1820 Чарьлз Томас де Колмар эхний өргөн борлуулагдаж байсан арифмометр гэж нэрлэгдсэн, Лейбницийн дугуйн шинэчлэгдсэн загвар болох тооны машин үйлдвэрлэж, 1862 оны Лондонгийн үзэсгэлэнгийн алтан медаль хүртэв. Программчлах эхний санаа.1833 Аугуста Ада(1815-1853)лорд Байроны охин болох бүсгүй математикч байсан бөгөөд тооны механик машиныг ажилуулах загварыг өгсөн программ хийхийг санал болгосон. Буулын алгебр.1854 Джордж С.Буул(1815-1864)өөрийн логикийн теори гаргаж, (ба) (эсвэл)(үгүй) гэсэн 3 оператортай,бүх ирээдүйн компьютерийн логикийн шугамын үндэслэгч болсон.Түүний алгебрадээр үндэслэн Вильям С.Джевонс(1835-1882) логикийн машин бүтээжээ. Эхний эргэлтийн дугуйтай тооны машин.1874 В.Т.Одхнер(1845-1905) шведийн инженер хүн,эргэж байгаа дугуйндээр үндэслэсэн,1-9 тооны хооронд тоог нэмдэг тооны машин зохиож,патентлав.Ийм төрлийн тооны машинууд 1960 онд эхний электрон калькулятор үүсэх хүртэл өргөн хэрэглэгдэж байв. Далайн давалгааны таамаглагч.1879 Вильям Томпсон,Лорд Кельвин(1824-1907)Кельвины алдарт физикч болох энэ хүн далайн давалгааны урьдчилан таамаглагч машин бүтээж,Британы арлын эргийн новигацид туслах зорилготой байсан ба давалгааны өндөр,цаг хугцааг олон жилээр урьдчилан зааж өгсөн юм. Эхний электромеханик картны систем.1886 Др Герман Холлерит(1860-1929)АНУийн Хүн Амын Тооллогийн газрын сттистикч,Жан Мари Жаккардын загвардээр үндэслэн өөрийн тооцолох машин зохиож,түүгээр 1890 оны хүн амын тооцоо хийв.Үүний дараа Холлерит “Тооцолох машины компани” байгуулж,олон жилийн дотор үйл ажилгаагаа явуулж,одоо IBM буюу “International Business Machines” гэсэн нэрээр дэлхийн хамгийн том компьютер үйлдвэрлэлэгчийн нэг болох корпорацийн үндэслэгч юм. Эхний тооцоны ба кассны машин.1890 Вильям С.Бороуз(1857-1898)залуу банкны нябо 1882 онд нэмэх үйлдэл хийх машиндээр ажиллаж эхлэв.Үүний дараа 1886 онд Борроуз Компани үндэслэж,1890 оноос эхлэн Борроузын кассын аппарат ба тооцолох машиныг үйлдвэрлэж эхлэв. Эхний амжилттай үржвэрийн машин.1893 Отто Штейгер(18531923) 1893 онд Лейбницийн машины автомат загвар болох машиныг боловсруулсан.1894өөс 1935 онуудын хооронд 4655 машин борлуулагдаж,олон жилийн дотор шинжлэх ухааны чухал хэрэгсэл болж байв. Эхний вакуум дэн.1906 Америкийн зохион бүтээгч Ли Ди Форест(18731961) аудион нэртэй эхний гурван элементаас бүрдсэн вакуум дэн бүтээсэн.Энэ дэн нь хол антеннагийн радио сигналыг хүлээж авж,хүчтэй болгох чадвартай байв.Энэ ололт компьютерын хөгжилд маш том түлхэц болов. Эхний бүрэн автомат тооцолох машин.1920 Испанийн эрдэмтэн Леонардо Торрес электромеханик тооцолох техникийг автомат машинтай хослон бүрэн автомат машин зохион бүтээсэн.Үүний үндсэн дээр эхний шийдвэр гаргах машин зохиож чадсан. Эхний дифференциал тоололын компьютерийн аналог.1931 Массачусетсийн технологийн институтын доктор Ванневар Буш (18901974) дифференцийл тоололын эхний компьютерийн машин бүтээв. Дифференциал Анализатор гэж нэрлэгдсэн энэ төхөөрөмж нь цахилгаан мотороор механик араатай тооцолох машин байв. Эхний механик программ.1933 Воллес Ж.Эккэрт(19021971) IBM 601 үржүүлэгч машиныг баланс тооцолох машин ба нэмэх манинуудтай холбож,механик программаар удирдуулав.Түүний энэ ажил Колумбийн дээд сургуулийн компьютерийн шинжлэх ухааны эхлэлийн ажил болов. Эхний логик машины үндсэн загвар.1936 Алан М.Тюринг 1937 хэвлэгдэсэн онд сонгодог болсон ”Тооцолох тоо” гэсэн номыг бичсэн юм.Энэ номондоо Тюрингийн машин гэж нэрлэгдэх хийсвэр машины загвардээр орчин үеийн компьютерүүдийн бүтэц,болмжууд ба хязгарлалтуудыг теория болгож гаргасан. Буулын алгебрагийн эхний компьютерны хэрэглээ.1937 Клод И.Шаннон(1916 ) МТИын мастерын зэргийн ажилдаа алгебрын логикийн ба логикийн сүлжээний хэлхээ холбоог тогтоосон.Белл лабораторид үйл ажилгаагаа үргэжлүүлэн,утас ба компьютерийн логик сүлжээний хөгжилд маш их хувь нэмэр оруулав Эхний электромеханик калькулятор.1938 Джордж Стибиц(1904 )электромеханик сүлжээг утасны релед хэрэглэж,”комплекс калькулятор 1”гэсэн машиныг зохион бүтээсэн.Энэ машин VIA кибордыг ашиглан,инженерын бодлогын хэрэглээнд байв. Эхний электрон тоон компьютер.1939 Айова мужийн дээд сургуулийн математикийн профессор Джон Атанасов(1904 ) туслах Клиффорд Берритай(19181963) хамтран эхний электрон тоон компьютерийн загварыг бүтээв.Энэ машин вакуум дэнгүүдийг логик сүлжээнд ашиглаж байв. Эхний өргөн хэрэглээний программын удирдлагатай компьютер 1941 Конрад Зюс(1910 ) Хелмут Шрейертай Z3 электро механик реле хэрэглэж компьютер угсарав.45 оны 4 сард Зюс хэрэглээний шинжлэх ухааны компьютерийг угсарж,дайны дараа түүний компьютерууд Remington Rand компани Швейцарид борлулагдаж эхлэв. Эхний Английн тооцолх машин.1943 1940 онуудад Англи Германы дайралтаас болгоомжилж,Алан Тюрингтай хамтолон экспертууд засгийн газрын даалгавараар Collossus машин бий болгож,түүний тусламжаар германы нууц кодуудыг амжиллтай эвдэлж байв.Энэ машин дайны дараа ч Английн нууцад орж байв. Эхний америкийн программын удирдлагатай компьютер 1944 Хоуард Айкен(19001973) 1939 онд Марк 1 тооцолох машиндыг бүтээж эхлэв.Энэ машиндээр тоонууд утасны реле удирдаж байгаа дугуйдээр хадгалагддаг байв.Перфокартандээр программыг нь бичиж,оруулж байв.Энэ компьютер Харвардын Их Сургуульд 15 жил хэргэлэгдэж байв. Эхний хорхой 1945 /верус/ Марк 1ийн шинэчэлсэн верси болох Марк 2 комьютер нь нэг өдөр унтрав.Энд жижиг хорхой релед нь орсон байв.Энэ тохиолдлыг шинжээч нар тэмдэглэж үлдээсэн байв.Тэр үеээс эхлэн компьютерийн жижиг проблемуудыг ”хорхой” гэж нэрлэж эхлэв. Эхний жинхэнэ электрон тоон компьютер.1946 ENIAC гэсэн нэртэй эхний компьютер 1946 онд ажиллагаанд оров Дотоод программтай комьютерны концепт.1946 ENIAC бэлэн болсны өмнө,түүний зохион бүтээгчид Джон Фон Ньюманы удирдлагын доор EDVAC буюу дотоод програмтай комьютерийг хийх ажлыг эхлэв.Үүний санаа 1945 онд хэвлэгдэж, Пенсилванийн дээд сургуулдахь цикл лекцид оров.Энд программыг цэнэгтэй релед хадгалаж өгсөн байв. Энэ машин 1952 онд бэлэн болов. Эхний транзистор.1947 Джон Бардин,Уолтер Браттайн ба Вильям Шокли Белл лабораторид эхний транзистор зохион бүтээв.Энэ бүтээл нь компьютерийг илүү хурдан,бага,хүчин чадалтай болгов.Энэ 3нь бүгд 1956 онд энэ бүтээлээр Нобелийн шагнал хүртсэн юм. Эхний ажилдаг хадгалсан програмтай компьютер.1949 Морис В.Вилкес EDVACын лекцийн сонсогч залуу Кембриджийн EDSAC комьютерийг хийж эхлэв.Энэ комьютер нь эхний бүтнээр нь программаар ажиллаж байсан компьютер байв.Энэ компьютер бэлэн болсны өмнө CRT Memory зохиогдсон байв. Эхний цэнэгт санах ой.1949 1940 онд Джей Форрестер илүү надвартай санах ой бүтээхт ажиллаж байв.Вакуум дэнгүүд маш муу,удаан ба хурдан шатаж байв.Энд Форрестер санах ойг цэнэгтэй төмөр утсанд оруулхыг санал болгов.4 жилийн дараа Wirldwind комдьютер ажиллаж эхлэв. Эхний интерактив цагтай компьютер 1950 Джей Форрестер Wirldwind комдьютерийг CRTийг жинхэнэ цагийн хэмжүүртэй уялдуулхыг үзэв.Энэ нь эхний цэнэгт санах ойтой компьютер болов.Ийм комвютерийн тсламжаар 19581983 дундуур Америкийн агаарын довтолгооноос хамгаалах SAGE системийг бүтээсэн байв. Эхний зах зээлдээр гарсан компьютер.1951 1947 онд Преспер Эккет ба Джон Мелчи Эккерт Мелчи комьютерийн корпорацийг бий болгож,1951 онд Нортроп ба Хүн амын тоололын газарт эхний UNIVAC комьютерийг борлуулав.Энэ комьютерууд ганц л тооцооны хэрэгсэл болж байв.Үүнийн дараа компанийг Ремингтон Рэнд компанид худалаж,Сперри Ранд нэртэй болов. Микропрограммын эхний санаа.1951 EDSACийн зохион бүтээгч Морис Вилкс эхний микропрограммын санааг гаргасан юм.Энэ нь 1960 онуудын эхээр хэрэгжиж эхэлж, микрокомьютер ба ктпьютерийн системийг бий болгоход замыг нь нээж өгжээ. Эхний транзисторт комьютер.1954 TRADIC комьютер эхний 800 транзистор хэргэлэсэн Белл лабораторид баригдсан комьютер болов.Энэ нь комьютерийн хөгжлийн шинэ үеийг харуулсан компьютер болов.Энэ компьютерууд агаарын тээврийн хэрэгсэлд хэрглэгдэж эхлэв. Эхний RAMын систем.1956 RAMAC 305 комьютер нь эхний RAM хэрэглэсэн комьютер болсон юм.Энэ комьютер 50 хатуу диск хэрэглэж,1 секундын хурдтай ажиллаж байв.1962 онд солигох дискийн санаа бий болсон байна. Эхний өндөр төвшины програмчлалын хэл.1957 Эхний комьютерийн FORTRAN хэл аутомат програмчлалд зориулагдаж бүтээгдсэн байна.Джон Бакусын удирдлагын дор IBM корпораци эхний өндөр төвшины инженер, математикч нарт зориулсан програм юм. Орчин үеийн ширээний компьютер Орчин үеийн компьтерүүд нь IBM-ын 1981 онд бүтээсэн компьютертэй адил загвартай хэвээр байна. Эдгээрийн үйлдлийн хүч байнга өсөж, ой санамж, санах технологи нь өдөр бүр нэмэгдэн, адилхан тоног хэрэгсэл, програм хангамж байнга шинэчлэгдэн байна. Энэ бүхний үр дүнд компьютер бүр ажил төрөл, зугаа цэнгээний төв болж байгаа юм. Орчинүеийн зөөврийн компьютер Өнөө үед цахилгаан бага хэрэглэх, компьютерийн тоног хэрэгслийн овор хэмжээ улам багасахын хэрээр зөөврийн компьютерт нэг дор нэлээн олон өвөрмөц шийдэл бий болжээ. Өнгөний ялгаруулалт сайтай дэлгэц, хүчтэй тоноглол болон оптик-соронзон хадгалах хэрэгсэлтэй өнөө үеийн зөөврийн компьютерүүд нь дэвтрээс ч бага зай эзэлж байна. BlueGene/L UNIVAC1 IBM701 DEC-PDP1 Колоссус Харвард-Марк1 ENIAC IBM-PC Sinclair-ZX-Spectrum Osborne1 Магнавокс-Одиссей MITS-Altair8800 Apple-2 Сампин Z3 Tandy-TRS-80Model-100 Amiga500 DeepBlue IBM360 TX-2 Кенбак-1 Commodore64 MSXStandardi AppleLisa Компьютерын хөгжлийн үе шатууд Компьютерын хөгжлийн үе шат (computer generation) гэдэг нь тооцоолох электрон техникийн хөгжлийн түүхийг илтгэдэг ойлголт юм. Өнөөгийн байдлаар компьютерын хөгжлийн 4 үе шат өнгөрөөд байна. Үе солигдох болгонд компьютерын овор хэмжээ багасч, харин хүчин чадал нь нэмэгдэж байгаа. I үе (1946-1958) – электрон ламп Энэ үеийн компьютерууд нүсэр том хэмжээтэй, удаан, бас өндөр өртөгтэй байв. Тэдгээрийн гол төлөөлөгч нь 1946 онд Преспер Экерт (Presper Eckert), Жон Мохли (John Mauchly) нарын угсарсан ENIAC (Electronic Numerical Integrator And Computer) хэмээх анхны электрон тооцоолох төхөөрөмж юм. Энэ нь 10-тын тооллын системд ажилладаг компьютер байв. Түүний цахилгаан хэлхээнд электрон ламп (vacuum tube) хэмээх элементийг ашигласан байжээ. Энэ нь агаарыг нь соруулж, вакуумжуулсан шилэн хорго бөгөөд дотроо электродууд агуулна. Электродууд эсрэгээр цэнэглэгдсэн тохиолдолд энд электроны урсгал үүснэ. Энэ урсгалыг удирдан гүйдэл хүчдэлийн өсгөгч (amplifier) эсвэл логик түлхүүрийн (switch) горимд ажиллаж болдог байна. Ө.х. сул цахилгаан дохиог хүлээн аваад өсгөж гаргах, цахилгаан дохионы урсгалыг агшин зуур хаах/нээх боломжтой юм. ENIAC компьютер ойролцоогоор 18 мянган электрон ламп агуулсан байжээ. Тухайн үеийн электрон ламп хүний эрхий хуруун чинээ хэмжээтэй байсан тул ENIAC овор хэмжээ маш том хэмжээтэй болсноос гадна маш их цахилгаан хэрэглэж, маш их халдаг байв. Тиймээс аварга том компьютерыг хөргөхийн тулд мөн аварга том хөргүүрүүдийг ашигладаг байжээ. ENIAC-ийн дараагаар EDVAC (Electronic Discrete Variable Automatic Computer) , UNIVAC (UNIVersal Automatic Computer) г.м. электрон ламп бүхий компьютерууд бүтээгдсэн билээ. Харин ENIAC-аас ялгаатай нь эдгээр компьютерууд Фон Нейманы зарчмуудыг хэрэгжүүлсэн байлаа (2-тын тоололд ажилладаг, програмаа өөртөө хадгалдаг г.м.). Энэ үеийн компьютеруудын мэдээлэл боловсруулах хурд ойролцоогоор 10-20 khz. II үе (1959-1964) – транзистор Энэ үеийн компьютеруудэд транзистор хэмээх хагас дамжуулагч элемент ашиглагдсан байв. Транзистор нь мөн л цахилгаан гүйдлийг өсгөж юм уу логик түлхүүр мэтээр ажилладаг байна. Гэхдээ электрон лампыг бодвол илүү хурдан, илүү найдвартай, овор хэмжээ багатай бас үйлдвэрлэлийн өртөг хямд байв. Нэг транзистор ойролцоогоор 40 электрон лампыг орлох ажээ. Транзисторыг цахиур г.м. хатуу материалаар хийдэг. Цахиур бол газрын гадаргын ¼-ийг бүрдүүлдэг, маш элбэг байдаг элемент юм. Тиймээс транзисторыг үйлдвэрлэх зардал маш хямд ажээ. Транзистор нь электрон лампыг бодвол цахилгааныг илүү хурдан бас сайн дамжуулдаг байна. Транзистор нь овор хэмжээгээр ч гэсэн электрон лампаас хамаагүй жижиг бөгөөд түүнтэй харьцуулахад бараг л халдаггүй гэж хэлж болно. Ийнхүү компьютерын техникийн үйлдвэрлэлд транзистор нэвтэрснээр тооцоолох электрон техникийн хөгжлийн шинэ үе тавигджээ. III үе (1965-1970) – интеграл схем Транзистор хэрэглэх болсон нь компьютерын техникийн хөгжилд гарсан том дэвшил байв. Аль болох олон транзистор агуулсан бол компьютерын хурд хүч нь төдий чинээ нэмэгдэж байв. Гэхдээ бас өөрийн гэсэн бэрхшээлийг бий болгосон. Транзисторын тоо олшрох тусам цахилгаан хэлхээний бүтэц улам нарийн, төвөгтэй болж байв. Учир нь маш олон тооны тусдаа транзисторуудыг өөр хооронд нь болон бусад электрон эд ангиудтай холбож гагнан хэлхээнд байрлуулах хэрэгтэй болно. Энэ нь зардал ихтэй, бас схем алдаатай хийгдэх эрсдлийг нэмэгдүүлж байв. Интеграл схем (Integrated Circuit – IC) буюу микросхем хэрэглэх болсноор дээрх бэрхшээлийг даван туулсан төдийгүй компьютерын техникийн хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн гэж үздэг байна. ИС гэдэг нь өөр дээрээ асар олон тооны бичил транзисторыг агуулсан, маш бага хэмжээтэй (хэдэн см2) цахиурын ялтас юм. Заримдаа микросхем, заримдаа хагас дамжуулагч чип гэж нэрлэнэ. Технологийн хувьд, олон тооны бичил транзистор болон бусад электрон эд ангиудыг урьдчилан тодорхойлсон схемийн (загварын) дагуу цахиурын ялтас дээр “хэвлэх” ө.х. “ургуулах” замаар ИС-ийг гаргаж авдаг байна. Ингэж маш бага орон зайд асар олон логик элементийг цуглуулж чадсанаар нэг элементээс нөгөө рүү цахилгаан дохио дамжихад зарцуулах хугацаа эрс багасна. Үр дүнд нь мэдээж компьютерын тооцоо хийх хурд ихэсч, нэг секундэд гүйцэтгэх үйлдлийн тоо нэмэгдэнэ. Мөн шаардагдах тэжээлийн хэмжээ багасч, энергийн алдагдал багасч, зардал буурсан байна. Компьютерын овор хэмжээ эрс багасч жижиг шүүгээний эрэмбэтэй болсон байна. Орчин үеийн компьютер нэг биш харин түүнээс олон ИС-үүдийг агуулдаг. Эдгээр ИС-үүд нь хамтдаа эх хавтан (motherboard) дээр байрлаж байдаг. ИС анх компьютерын техникт ашиглагдаж эхэлнээс хойш өнөөдрийг хүртэлх болон цаашдын түүний хөгжлийн төлвийг Мурын хууль үзүүлдэг. IV үе (1971-одоо) – микропроцессор Компьютерын хөгжлийн 4 дэхь үе бол микропроцессорын эрин үе юм. Микропроцессор бол процессорын үүрэг гүйцэтгэдэг интеграл схем юм. 1970-аад оны эхээр Intel компанийн ажилтан Эдвард Хофф (Edward Hoff) харандааны балруулын чинээ хэмжээтэй, тооцон бодох болон логик үйлдэл хийж чадах схем агуулсан Intel-4004 хэмээх чип бүтээсэн нь анхны микропроцессор хэмээн өнөөдөр тооцогддог байна. Энэ нь 2300 транзистор агуулсан, секундэд ойролцоогоор 108 мянган үйлдэл хийдэг процессор байсан байна. Intel-4004 микропроцессорын дараагаар Intel-8008 микропроцессор бүтээгдсэн байна. Эдгээр микропроцессорууд компьютерт биш харин тооны машинд ашиглагдсан байжээ. 1974 онд Intel-8080 микропроцессор бүтээгдсэн байна. Түүний чипэнд 4500 транзистор агуулагдсан байв. Энэ үеэс микропроцессорыг компьютерын үндсэн компонент болгон ашиглах эхлэл тавигдсан гэж үздэг байна. Микропроцессор бүхий компьютерыг микрокомпьютер хэмээн нэрлэх болсон байна. Мөнхүү 1974 онд Эдвард Робертс хэмээх инженер Altair-8800 хэмээх микрокомпьютерыг угсарсан байна. Энэ компьютер худалдаанд гармагцаа маш их эрэлттэй болж чаджээ. Уг компьютерт Intel-8080 микропроцессорыг ашигласан байна. Овор хэмжээ багатай микрокомпьютерууд бий болсон нь хувь хүмүүс өөртөө зориулж тэдгээрийг худалдаж авах боломжийг бүрдүүлж, харгалзах зах зээлийг бас нээж өгчээ. 1976 онд Стив Возняк (Steve Wozniak), Стив Джобс (Steve Jobs) нар Apple компанийг үүсгэн байгуулж, Apple-I микрокомпьютерыг угсарсан байна. 1977 онд Apple-II микрокомпьютер худалдаанд гарсан байна. 1981 онд IBM компани, тухайн үед Intel-ээс гаргаад байсан Intel-8088 микропроцессор бүхий IBM PC хэмээх микрокомпьютерыг худалдаанд гаргаснаар хэн бүхний мэдэх персонал компьютерын эрин үе эхэлжээ. Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 14 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:![]() Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудМартын 8Компьютерийн тухай мэдээлэлүүд Бусад Чөлөөт цаг Эрүүл мэнд Цогц мэдээ Оддын амьдралаас Сүүлийн бичлэгүүдТа үүнийг мэдэх үүХэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ? Хэрхэн өөрийн дуртай зүйлдээ зав гаргах вэ? Hard Dick гэж юу вэ? Эрчүүддээ ямар бэлэг бэлэглэх бэ? Компьютерийн үүсэл, хөгжил Компьютерийн сүлжээний тухай тухай ойлголт (гарчиггүй) Өдөр унтахын давуу тал Тамхины хяналтын тухай хуулийн өөрчлөлтийг ирэх сарын 1-ээс дагаж мөрдөнө. Март 8-ны хамгийн шилдэг бэлэг Оддын амьдрал Манайхаан яг л энэ шиг бай. Удахгүй болох март 8-ныг тохиолдуулан эмэгдэйчүүддээ зохиулав. НайзуудBymba |